Гурван алхмаар захиална
-
Нутгаа сонгоно
Аймгаар нь эсвэл бүтээгдэхүүний төрлөөр нь үзэж, аль нутгийн хэн үйлдвэрлэснийг харна.
-
Сагслаад QPay-ээр төлнө
Хүргэлтийн төлбөр захиалгаа баталгаажуулахаас өмнө тусдаа харагдана. Төлбөрөө QPay эсвэл дансаар шилжүүлнэ.
-
Хүргүүлж авна
Төлбөр баталгаажмагц захиалгыг бэлтгэж, таны сонгосон хаягт хүргэнэ.
21 аймаг, нутаг бүр өөрийн нэрийн бүтээгдэхүүнтэй
Апп дотор бүтээгдэхүүнийг нутгаар нь үзнэ. Аймаг тус бүр юугаараа алдартайг эндээс хараарай.
Хэн, хаана хийснийг мэдэж авна
Лангуун дээрх шошгоноос илүүг харуулна: бүтээгдэхүүн бүрийн ард нутаг, үйлдвэрлэгч нь нэрээрээ байна.
- Баталгаажсан үйлдвэрлэгч
- Үйлдвэрлэгч бүрийг бид шалгаж баталгаажуулсны дараа бараа нь апп-д гарна.
- Үйлдвэрлэгчээс шууд
- Захиалга тань тухайн нутгийн үйлдвэрлэгчид шууд очно.
Үйлдвэрлэгчдэд
Орон нутагтаа үйлдвэрлэдэг бол бүтээгдэхүүнээ Улаанбаатар болон бусад аймгийн худалдан авагчдад хүргэх боломж энд байна.
-
Бидэнтэй холбогдоно
Нэгдэх хүсэлтээ илгээнэ үү: [холбоо барих мэдээлэл]
-
Үйлдвэрлэлээ танилцуулж, баталгаажна
Аль аймаг, суманд юу үйлдвэрлэдгээ танилцуулна. Бид шалгаж баталгаажуулна.
-
Бараагаа байршуулж, захиалга авна
Бүтээгдэхүүн тань өөрийн аймгийн нэрийн дор апп-д гарч, захиалга ирж эхэлнэ.
Хүргэлт, төлбөр
Хүргэлт
- Улаанбаатар болон аймгууд руу хүргэнэ.
- Тухайн нутгийн хүргэлтийн хугацаа, төлбөр хаягаа сонгох үед харагдана.
- Барааг хүлээн авахдаа шалгаарай. Гэмтсэн, буруу ирсэн бол солиулах эсвэл төлбөрөө буцаан авах боломжтой.
Төлбөр
- QPay эсвэл дансаар шилжүүлж төлнө.
- Үнэ төгрөгөөр харагдана. Хүргэлтийн төлбөр тусдаа мөрөөр гарна.
- Картын болон банкны нэвтрэх мэдээллийг бид цуглуулдаггүй, хадгалдаггүй.
Асуулт, хариулт
Апп хэзээ гарах вэ?
Тун удахгүй. App Store, Google Play-д гармагц татах холбоосыг энэ хуудсанд нэмнэ.
Ямар бүтээгдэхүүн захиалж болох вэ?
Аймаг, орон нутгийн үйлдвэрлэгчдийн брэнд бүтээгдэхүүн: чацарганы шүүс, зөгийн бал, хушны самар, цагаан идээ, тэмээний ноосон эдлэл, давс гэх мэт.
Хаашаа хүргэдэг вэ?
Улаанбаатар болон аймгууд руу. Хүргэлт хийх нутаг, хугацаа, төлбөр нь апп дотор хаягаа сонгох үед харагдана.
Яаж төлөх вэ?
QPay эсвэл дансаар шилжүүлнэ. Төлбөр баталгаажсаны дараа захиалгыг бэлтгэж эхэлнэ.
Захиалгаа цуцалж болох уу?
Төлөгдөөгүй захиалгыг апп дотроос цуцална. Төлсөн захиалгыг цуцлах бол тусламжтай холбогдоно.
Бараа гэмтэлтэй эсвэл буруу ирвэл яах вэ?
Тусламжтай холбогдож солиулах эсвэл төлбөрөө буцаан авах боломжтой.
Бүртгэлээ устгаж болох уу?
Болно. Апп дотроос хэдийд ч устгана. Дэлгэрэнгүйг бүртгэл устгах заавраас үзнэ үү.